Monday, February 18, 2013

Полистролбетон блок гэдэг нь бусдаас юугаараа онцлог вэ? Ямар материал сонгож байшингаа барих вэ?



  Полистирол бетоныг анх 1951онд Германы BASF компани үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Барууны орнуудад 60 гаруй, ОХУ-д 20 гаруй жил барилгын салбарт энэ технологийг ашиглаж байна.Орчин үеийн цутгамал карказан барилгын ханын материалд тавьж байгаа дулаан хадгалалтын өндөр стандарт, нэгж талбайн жин, эрүүл ахуйн өндөр шаардлага нь энэ технологийг өргөн хэрэглэх шалтгаан болж байна. Барилгын ханын дүүргэгч материал полистирол бетон нь хана дүүргэлтийн уламжлалт материал болох тоосго, блок, мод зэрэг материалаас дулаан техникийн үзүүлэлт, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу чанараараа европын орнууд ялангуяа цаг агаар,барилга ашиглалтын нөхцөл төстөй Сибирийн бүс нутагт өргөн хэрэглэгдэж байна. Манай компани полистирол бетоныг ОХУ-н Сибирын нөхцөлд зориулж батлагдсан технологиор MNS 5771- 2007 стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байн
а.

Манай Улсад батлагдсан стандартад зааснаар полистрол бетоныг барилгын ханын гулдмай,ханын цул цутгалт, дээврийн болон шалны цутгалт, дулаалгад ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд дээрхи мэдээллийг WWW.ESTANDART.MN сайтнаас MNS 5771дугаараар харж болно.

Полистиролбетон нь маш хөнгөн битүү сүвтэй бетоны төрөлд ордог бөмбөлгөн полистирол дүүргэгчтэй бетон. Бат бэх чанарыг нь хатаж бэхжсэн цементэн зуурмаг хангадаг.






Тайлбар: дээрхи хүснэгт дээр байгаа дулаан дамжуулалт гэсэн үзүүлэлтийн тоон утга нь багасах тутам дулаан хадгалах чадвар өндөр болдог.Жишээ нь: 30см зузаантай полистирол бетоны дулаан дамжуулалт 0,082 байхад 112см зузаантай тоосгон хана 0,64 буюу дулаан хадгалах чадвар нь 6 дахин бага байх жишээтэй. 1м3 полистрол бетон зуурмагны жин нь маркаас шалтгаалан дунджаар 250 – 1200 кг байдаг бол 1м3 бетон зуурмаг мөн маркаас шалтгаалан дунджаар 1500-2700кг байдаг бөгөөд барилгын даацад нэмэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

Манай компани полистирол бетоныг ханын цул цутгалт, шал, дээврийн хучилт, дулаалга хийхэд хэрэглэж байна.

Барилгын ханыг хэв хашлага ашиглан битүү цутгах нь өрлөгийн шавраар дулаан алдахыг зогсоож чадсан шилдэг арга бөгөөд материал, тээврийн зардал, ажлын багтаамж, зардал хэмнэсэн,барилгын хийцийн чанарыг дээшлүүлж чадсан технологи юм.Карказан барилгын ханын цул цутгалтын зузаан нь 20 см.Ханын цутгалтыг 30 см цутгасан тохиолдолд нэмэлт дулаалга шаардлаггүй.

Шалны полистролбетон тэгшилгээ нь нэгж талбайн жин бетон тэгшилгээнээс 3 дахин хөнгөн, дулаанаас гадна давхар хооронд нэмэлт ус тусгаарлагч болж өгдөг давуу чанартай.Шалны тэгшилгээ нь 8-10см зузаантай хийгдэх бөгөөд нэмэлт бетон стяжк хийх шаардлаггүй.

Дээврийн полистролбетон дулаалга нь маш өргөн хэрэглэж байгаа технологи бөгөөд дулаан тусгаарлалт, ус тусгаарлалт, нэгж талбайн жин зэргээрээ манай оронд ашиглаж байгаа уламжлалт арга технологиос давуу шалгарсан арга юм.Дээврийн дулаалга болон ус тусгаарлалт нь 20см зузаантай полистрол бетоноор хийгдэх бөгөөд ус тусгаарлалтыг 2 үе хар цаасаар ус тусгаарлалт хийгдэнэ.

Амины орон сууц болон хаус- Та дулааны алдагдал багатай, эдэлгээ сайтай орон сууц барихаар төлөвлөж байгаа бол таны сонголт энэ материал.Амины орон сууцыг цутгамал карказан араг бүтэцтэй, барих бөгөөд хана, шал, дээврийн дулаалгыг полистрол бетоноор хийснээр та эдэлгээ урттай, ашиглалтын зардал багатай, үл хөдлөх хөрөнгийн өндөр үнэлгээтэй байшинг харьцангуй хямд үнээр бариулах боломжтой.Та бариулах байшингынхаа ерөнхий загвар, дотоод зохион байгуулалт, халаалтын хэлбэрийг сонгосоноор таны байшингын зураг , төсөв хийгдэж та барилгаа богино хугацаанд хүлээн авах боломжтой.Барилгын гүйцэтгэл захиалагчаас хамааран түлхүүр хүлээлгэж өгөх хэмжээнд хүртэл байж болно.

Тоног төхөөрөмж, хүчин чадал

Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэхэд ажлын багтаамж болон ажиллах орчны талбайгаас хамаарч 1м3 зуурмагын багтаамжтай 8 цагт 12-20м3 зуурмаг зуурах чадалтай зөөврийн полистрол бетоны машин, 0.3-0.5м3 зуурмагны багтаамжтай 8 цагт 15-20м3 зуурмаг зуурах чадалтай полистрол бетоны машинууд барилгын ажлын талбайд ажиллах боломжтой.

Та асууж лавлах зүйл байвал 9199 9577, 99882335,99991428 утсаар холбогдоно уу?

Сутайн Ач ХХК
Add to Cart More Info